Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж нарын дөрвөн хүнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж нарын дөрвөн хүнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал, одон, медалиар шагнаж байна.

Тухайлбал, өнөөдөр Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ш.Гунгаадорж, Монгол Улсын зөвлөх инженер Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн, Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Хөдөө аж ахуйн ухааны академийн гишүүн, академич Ц.Доржсүрэн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Арвин хур" ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чадраабал нарт Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээлээ.

Лувсансүрэнгийн Дамдинсүрэн

Цэдэндоогийн Доржсүрэн

Чойгонжавын Чадраабал




Өнөөдөр хонь өдөр

7 минутын өмнө