Автомашинд ачсан 8 тонн өвс шатаж байсныг унтраажээ

Автомашинд ачсан 8 тонн өвс шатаж байсныг унтраажээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Бөхөн-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 26 км, сумын төвөөс өмнөд зүгт 4 км/-т "Өвс ачсан ачааны автомашин шатаж байна" гэсэн дуудлага өчигдөр/20241.12.27/ 21:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиход иргэн У-ын эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашин дээр ачсан 8 тонн өвс шатаж байсныг 54 минут ажиллаж унтраасан байна. Харин автомашин шатаагүй байна.