Өнгөрсөн наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авсан Талибан хөдөлгөөний удирдагчид эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан бас нэгэн дүрэм баталлаа. Шинэ дүрмийн дагуу эмэгтэйчүүд авто машинаар хол замд ганцаараа явж болохгүй. Тодруулбал, 72 км-ээс хол замд явах шаардлагатай болбол заавал төрөл садныхаа эрэгтэй хүнтэй хамт явах ёстой аж.
Мөн нүүрэндээ гивлүүр зүүгээгүй эмэгтэйчүүдийг авто машиндаа суулгахгүй байхыг тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд уриалсан байна. Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүдийг автомашинаар зорчихдоо хөгжим сонсохыг хоригложээ.
Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан шийдвэрүүд гаргасаар байна. Өнгөрсөн сард гэхэд л эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хориглож, эмэгтэй сэтгүүлч, хөтлөгчдийг заавал нүүрэндээ гивлуур зүүхийг үүрэгдсэн. Үүнээс өмнө ерөнхий боловсролын насны охидын сургалтыг хөвгүүдээс тусгаарлаж, эмэгтэйчүүдийг ажил хийхийг хориглосон шийдвэр гаргаад байв. Тиймээс хандивлагч орнууд санхүүгийн тусламжаа сэргээхээс өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх ёстойг Талибанчуудад сануулаад байгаа юм.
Эх сурвалж: BBC