ШТС-д шалгалт хийж шинжихэд 95,8 үнэлгээтэй буюу чанарын шаардлага хангагдсан гэх үзүүлэлт гарав

ШТС-д шалгалт хийж шинжихэд 95,8 үнэлгээтэй буюу чанарын шаардлага хангагдсан гэх үзүүлэлт гарав

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд “шатахуун түгээх станцууд устай бензин зарж байна” гэх мэдээлэл нэлээдгүй түгсэн. Үүнтэй холбоотой өнөөдөр /2021.12.28/ Ашигт малтмал газрын тосны газраас зарим ШТС-д хяналт шалгалт хийлээ.

Тус газрын чанарын менежер, шинжээч Ж. Бадамсүрэн “ Ус, бензин хоёр хоорондоо холилдох ямар ч боломжгүй. Харин хүйтний улирлаас шалтгаалж автомашины банканд тодорхой хэмжээгээр ус үүсдэг. Манайх төлөвлөгөөт  үзлэгийг жилд нэг удаа хийдэг. Саяны шалгалтаар "Тэс Петролиум" шатахуун түгээх станцад зөөврийн шинжлэх багажаар АИ92 бензин дээр моторын арга болон шинжилгээний аргаар шинжилгээ хийж шалгалаа. Бид иргэдийн санал хүсэлтийн дагуу 15 шатахуун түгээх станцад шатахууны дээж авч шинжихэд чанарын шаардлага хангасан гэж гарсан. Ус өөрөө 0 градуст хөлддөг учир ямар нэгэн байдлаар бензинийг устай холих боломжгүй байдаг ”гэлээ.