2022 оны БНСУ-н ерөнхийлөгчийн сонгуульд Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёолын эхнэр Ким Ген Хи ард түмнээс уучлал гуйлаа. Тодруулбал, тэрбээр ажил эрхэлсэн байдлаа хуурамчаар бичсэн нь ил болж, өөрийн биеэр олон нийтийн өмнө мэхийн уучлал гуйсан байна.
Мэдээлэл хийх үеэр Ким Ген Хи “Би бусдад карьер сайтай харагдахын тулд хөөрөгдөж, худал зүйл бичсэн. Ийм зүйл хийх ёсгүй байсан гэдгээ гүн ухаарч уучлал гуйж байна. Мөн маш их харамсаж байна. Нөхөртөө хийж өгсөн зүйлгүй байж сонгуулийн ажилд нь толбо үүсгэчихлээ. Та бүхнийг уучлахыг хүсье. Намайг доромжилж болох ч энэ хүртэл маш хүнд замыг туулсан нөхрийг минь гэсэн сэтгэлээ бүү орхиоч гэж гуйж байна” гэжээ.
Мөн тэрбээр цаашид олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй, өөрийнхөө хийсэн үйлдлийг тунгааж, чимээгүйхэн байх болно” гэжээ.
Эх сурвалж: Chosun