Амазон компанийн “Alexa” ухаалаг яригч төхөөрөмж буюу дуут туслах 10 настай бага насны охинд цахилгаан залгуурт хүрэхийг тушаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, 10 настай охин “Аlexa”-аас ямар нэг үүрэг даалгавар асуусны хариуд ухаалаг дуут яригч “Утасны цэнэглэгчийг залгуурт холбоно. Дараа нь ил гарсан цахилгаан утсанд хүрнэ үү” гэсэн утга бүхий зүйл хэлсэн байна. Одоогоор Амазон компани энэ алдааг мэдсэн даруйдаа зассан гэж мэдэгдээд байгаа аж.
Энэ хэргийн талаар анх охины ээж Кристин Ливдал өөрийн твитеер хуудаснаа бичсэн байна. Тэрбээр, “Бид хоёр биеийн тамирын дасгал хийж байсан. Гадаа цаг агаар муу байсан тул дахиад нэг дасгалыг лавлаж асуусан. Гэтэл вебээс олсон гэх утга бүхий зүйл санал болгож байсан юм” гэжээ.
Одоогоос жил гаруй хугацааны өмнө “tiktok” болон бусад олон нийтийн мэдээллийн сайтуудаар "The penny challenge" гэгдэх аюултай сорил тархсан юм. Энэхүү сорилд металл нь цахилгаан гүйдэл дамжуулдаг хүчдэлтэй цахилгаан залгуурт оруулж эрсдэлтэй аюултай зүйл хийдэг байна. Үүнээс болж гар, хуруугаа ч алдаж болох эрсдэлтэй аж. Хэдий хариуцагч компанийн зүгээс зассан гэж мэдээлээд байгаа ч бүр балчир насны хүүхэд байсан бол хүнд бэртэх, цаашлаад амь насаа ч алдаж байж болзошгүй талаар иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байна.