Эртний Египетийн хааны занданшуулсан шарилыг анх удаа орчин үеийн дижитал технологийн аргаар задалжээ.
Тодруулбал, сүүлийн 3500 жилийн хугацаанд битүү боодолтой байсан НТӨ 1525-1504 оны үед Египетийг захирч байсан Нэгдүгээр Аменхотеп хааны муммиг задалсан юм. Тус муммийн гадна талын хээнцэр чимэглэл болон багийг хөндөлгүйгээр хадгалах зорилгоор өдий хүртэл задлагдаагүй байсан бөгөөд 2019 оноос Египетийн судлаачид болох Захи Хавасс, Кайрын их сургуулийн профессор Сахар Салем нар сүүлийн үеийн компьютер томографын машины тусламжтайгаар Аменхотепын муммийн “дижитал задаргаа”-г хийж эхэлсэн байна. Тус судалгаа амжилттай хэрэгжиж Нэгдүгээр Аменхотеп хааныг царай төрхөөрөө эцэгтэйгээ тун төстэй байсныг олж тогтоожээ. Мөн нас барах үедээ 35 орчим настай байсан бөгөөд гаднаа ямар нэг шарх сорив байгаагүй, тун эрүүл саруул биетэй хүн байсныг онцолсон байна. Харин нас барсан шалтгааныг янз бүрийн тахал байсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC