2021 оны дэлхийн хамгийн том, нөлөө бүхий платформоор Тикток шалгарчээ. 2020 онд дэлхийн бүх нийгмийн сүлжээнүүдээс "Тикток" хандалтаараа долдугаар байрт бичигдэж байсан бол энэ удаа хамгийн их хэрэглэгчтэй, хамгийн нөлөө бүхийд тооцогддог “Google”-ийг гүйцэн нэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн байна.
Тиктокийн хувьд анх 2016 онд цахим сүлжээнд хүмүүст нэвтэрч байсан бол өдгөө маш хурдан хугацаанд гурван тэрбум гаруй хүн татаж, идэвхтэй ашиглаж байгаа аж. Мэдээж хэрэг аппликейшн таталтаар “Google, Facebook”-ийг гүйцэхгүй ч домайн сайтаараа 2021 оны сүүлчийн байдлаар ийнхүү тэргүүлсэн юм.
Дэлхийн хамгийн их хандалттай 10 платформ:
- TikTok.com
- Google.com
- Facebook.com
- Microsoft.com
- Apple.com
- Amazon.com
- Netflix.com
- YouTube.com
- Twitter.com
- WhatsApp.com