БИДНИЙ ТУХАЙ: Солонгосын төмөр замын хяналтын технологийг Монголд нэвтрүүлнэ

БИДНИЙ ТУХАЙ: Солонгосын төмөр замын хяналтын технологийг Монголд нэвтрүүлнэ

БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-аас Монгол Улсын төмөр замын хөдөлгөөнийг зохицуулах төв байгуулах, ашиглалтын чадавхыг нэмэгдүүлэх мастер төлөвлөгөөг бий болгох, төслийн менежмент хэрэгжүүлэх захиалгыг Төмөр замын корпорац (KORAIL)-т өгчээ.

KORAIL консорциум уг төслийг 2022-2026 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 3.8 тэрбум вон аж.

Төслийн үндсэн зорилго нь: 

  • Төмөр замын аюулгүй байдлын хяналтын нэгдсэн системийн ерөнхий төлөвлөгөөг бий болгох Туршилтын бүтээн байгуулалт, хяналтын системийг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх
  • Төмөр замын хөдөлгөөний удирдлагын төв барих төслийг дэмжих
  • Орон нутгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаа юм.

Төслийн хүрээнд KORAIL консорциум Солонгосын төмөр замын ашиглалт, засвар үйлчилгээ (O&M) технологид үндэслэн одоогийн ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, төмөр замын хяналтын дэвшилтэт систем, үйл ажиллагааны "ноу-хау"-даа тулгуурлан Монголын төмөр замын чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ аюулгүй, үр ашигтай төмөр замын тээврийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Өнөөгийн байдлаар Монголын төмөр замын барилга байгууламжийн чанар муудаж, ашиглалт, засвар үйлчилгээний мэргэжлийн хяналт дутмаг зэрэг асуудал тулгараад байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтөд төмөр замаа шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

KORAIL-ийн ерөнхийлөгч На Хи Сын "Энэ бол Шинэ Умардын бодлогын түнш, эх газрын төмөр замыг холбогч томоохон орон болох Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх ач холбогдолтой төсөл юм” гэжээ.

Эх сурвалж: Newsis