Өнөөдөр Австралийн нийслэл Канберра дахь хуучин парламентын ордныг уугуул иргэдийн бүрэн эрхт байдлын төлөөх жагсаалд оролцож байсан иргэд галдан шатаажээ. Улмаар эрх баригчид барилга дотор үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Канберра дахь эсэргүүцлийн жагсаал 17 дахь өдрөө үргэлжилж байна. Австралид ийм хэмжээний эсэргүүцлийн жагсаал ховор зохион байгуулагддаг боловч цар тахлын хязгаарлалтуудын улмаас иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрсэн хэмээн шинжээчид бичжээ.
Засгийн газрын хууль тогтоогчид халдлагыг буруушаасан байр суурьтай байна. Тухайлбал, Шадар сайд Барнаби Жойс "Барилгад гал тавих нь хууль ёсны эсэргүүцэл биш харин ноцтой гэмт хэрэг" гэж твиттер хуудастаа бичжээ. Мөн цагдаагийн алба хаагчид гал тавьсан этгээдүүдийг олж тогтоохоор шалгалт хийж эхэлсэн байна. Австралийн парламент 1988 онд Капитал Хилл дэх шинэ барилга руу нүүсэн бөгөөд хуучин ордон нь музей, үндэсний өвийн дурсгалт газар хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн юм.
More footage of people watching as a fire consumes the front entrance to Old Parliament House in Canberra. Police and other agencies will have lots of footage to work with as they investigate. pic.twitter.com/xwbhlpB5zM
— Siobhan Heanue (@siobhanheanue) December 30, 2021
Эх сурвалж: BBC