"Нарантуул" худалдааны төв ирэх сарын 5-ныг хүртэл амарна

"Нарантуул" худалдааны төв ирэх сарын 5-ныг хүртэл амарна

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд худалдаа, үйлчилгээний бай­гуул­лагууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Нарантуул”, Алтжин бөмбөгөр худалдааны төв өнөөдөр ажиллаж, нэгдүгээр сарын 5-ныг хүртэл амарна. Сандэй худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв өнөөдөр хэвийн ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Харин Шөнийн зах худалдааны төв болон Баянзүрх зах өнөөдөр ажиллаад ирэх сарын 1, 2-нд амрах юм байна.