Өчигдөр/2021.12.30/ УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпын наадмын арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын мэдэгдлийг “Global Times” онцолжээ.
“Global Times” өөрийн албан ёсны твиттер хуудастаа “Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ирэх хоёрдугаар сард болох “Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын холбогдох арга хэмжээнд оролцоно гэдгээ пүрэв гарагт мэдэгдлээ. Мөн тэрбээр спортыг улстөржүүлж болохгүй гэдгийг сануулав” гэжээ.
Mongolian Prime Minister Luvsannamsrai Oyun-Erdene said on Thu that he will attend relevant activities of the Beijing 2022 Olympic Winter Games in Feb. He noted that sports should not be politicized. pic.twitter.com/vZALXZrN0E
— Global Times (@globaltimesnews) December 30, 2021
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр энэ талаар мэдэгдэхдээ “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпын арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпыг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн" гэсэн юм.