Хүчирхийлэлд өртсөн монгол охины талаарх нэвтрүүлэг БНСУ-ын JTBC телевизээр тун удахгүй цацагдана

Хүчирхийлэлд өртсөн монгол охины талаарх нэвтрүүлэг БНСУ-ын JTBC телевизээр тун удахгүй цацагдана

Энэ сарын эхээр БНСУ-ын дунд ангийн дөрвөн сурагч үе тэнгийнхээ 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор хүлэн, хүчээр согтууруулах ундаа өгч буй бичлэг цацагдсан. Уг хэрэг өнгөрөгч долдугаар сарын 3 /2021.07.03/-нд болсон бөгөөд маргааш нь буюу долдугаар сарын 4-ны өдөр цагдаагийн газарт бүртгэгдсэнээр албан ёсоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Хэргийн сэжигтэн болох дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй учраас аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байлгахаар болсон билээ. Тэгвэл тус хэргийн талаарх эрэн сурвалжлах нэвтрүүлэг БНСУ-ын JTBC телевизээр тун удахгүй цацагдах аж.