Д.Энхтүвшин MCS группийн дэд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгчээ

Д.Энхтүвшин MCS группийн дэд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгчээ

MCS группийн дэд ерөнхийлөгч, “шарк” Д.Энхтүвшин ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудастаа “1997 онд ажилд орсноос хойш 24 жил нэг компанидаа ажиллажээ. Анх ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан компани маань одоо 10’000 давсан ажилтантай болжээ. Энэ аялалаа ингээд өндөрлөж байгаадаа сэтгэл их догдолж байна. “GroupMCS” хамт олондоо улам өндөр амжилт хүсье” гэсэн байна.