Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэн эмэгтэй цонхоороо үсрэх гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 давхар орон сууцны барилгын цонхны тавцангаас нэг эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2022 оны нэгдүгээр сарын 3-ны 00:13 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цонхны тавцангаас үсрэх гэж байсан эмэгтэйг эсэн мэнд буулган Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

 

Эх сурвалж: ОБЕГ