Коронавирусийн талаар ташаа мэдээлэл түгээсэн АНУ-ын Конгрессын гишүүний хаягийг “Твиттер” компани хаажээ

Коронавирусийн талаар ташаа мэдээлэл түгээсэн АНУ-ын Конгрессын гишүүний хаягийг “Твиттер” компани хаажээ

Твиттер компани АНУ-ын Конгрессын гишүүн Маржори Тейлор Гринийн хувийн хаягийг коронавирусийн талаар ташаа мэдээлэл удаа дараа түгээсэн шалтгаанаар хаажээ.

Твиттерийн хэвлэлийн төлөөлөгч ВВС-д өгсөн тайлбартаа “Тейлор Грин нь Бямба гараг/2022.01.01/-т коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэн нас барсан талаар худал мэдээлэл жиргэсэн. Тэрбээр коронавирусийн эсрэг ташаа мэдээлэл түгээх зөрчил удаа дараа гаргаж байна” гэжээ.

Твиттер компани Маржори Тейлор Гринийн хувийн хаягийг дөрвөн ч удаа хааж байжээ. Хаягаа хаалгасны дараа Маржори Тейлор Грин “Telegram” хуудастаа “Нийгмийн сүлжээний платформууд үнэнийг илүү олон хүнд түгээхийг зогсоож чадахгүй. Твиттер энэ үйлдлээрээ "коммунист хувьсгал"-д тусалж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC