Өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр болон 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн эмнэлэгт нэгэн эмэгтэй ихэр хүүхдээ төрүүлсэн байна.
Тодруулбал, эхний хүү 31-ны орой 23:45 цагт төрсөн бол ихэр охин нь 15 минутын дараа яг он солигдоход төржээ. Тиймээс охиныг 2022 оны нэгдүгээр сарын 1-нд төрснөөр бүртгэсэн байна. Энэ талаар тус мужийн эмнэлэг твиттер хуудаснаа, “2022 оны анхны хүүхэд болох Айлин Йоланда Трухиллог эх барилаа. Ихэр өөр өдөр, өөр сар, өөр онд төрсөн нь хоёр саяд нэг тохиох онцгой ховор үйл явдал мөн” гэсэн байна.
Эх сурвалж: People.com