ОХУ-ын Гамалей хүрээлэнд бүтээсэн хамарт цацах хэлбэрээр хэрэглэх коронавирусийн эсрэг вакциныг энэ сарын 15-аас эхлэн туршихаар болжээ.
Гамалей хүрээлэнгийн захирал Н.Ф.Гамалей Александр Гунзбургийн хэлснээр “өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон коронавирусийн халдвараар өвдөөгүй хүмүүсийг туршилтад хамруулахаар төлөвлөж байгаа” аж.
Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Эрүүл мэндийн яам хамрын цацлага хэлбэрээр хэрэглэх коронавирусийн эсрэг вакцины эмнэл зүйн туршилтын хоёр дахь шатыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон юм. Цацлага хэлбэрийн вакцин нь ердийн вакцины хэмжээнд хүрч үйлчлэх боломжгүй. Харин вирусийг хамрын хөндийгөөр дамжин хүний биед орохоос сэргийлэх үйлчилгээтэй аж.
Эх сурвалж: ТАСС