Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд зуурдаар таалал төгсчээ

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд зуурдаар таалал төгсчээ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд энэ сарын хоёрны өдөр зуурдаар таалал төгсчээ.

Тэрээр Монголын хөлбөмбөгийн холбоог удирдах хугацаандаа 1998 онд МХБХ-г ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбоонд элсүүлж, 3000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бариулжээ. Мөн 2002, 2006, 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад баг тамирчдаа оролцуулж, “Goal-3, 4, 5” төслийг амжилттай эхлүүлсэн нэгэн. Түүнийг хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад AFC-гийн холбооны /UEFA/ Ерөнхийлөгч, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Мишель Платини Монгол Улсад айлчилж байсан юм.  Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.