Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын парламентын ордныг шатааж ноцтой хохирол учруулсан хэрэг гарсан.
Тэгвэл тус хэргийг үйлдсэн эрийг цагдаа нар баривчилжээ. Эхний байдлаар уг этгээдийг санаатай гал тавьж их хэмжээний хохирол учруулсан мөн барилга байшин эвдсэн, хулгай хийсэн гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд маргааш шүүх хурлаар оруулах аж. Газар дээр нь байсан эх сурвалжийн хэлснээр, “Ордонд гарсан гал гуравдугаар давхарт байрлах оффисын өрөөнөөс эхэлж гарсан” гэжээ.
Эх сурвалж: BBC