ВИДЕО: БНСУ-д зодолдсон монгол залуусын бичлэгийг KBS телевиз цацжээ

ВИДЕО: БНСУ-д зодолдсон монгол залуусын бичлэгийг KBS телевиз цацжээ

Өнгөрсөн ням гараг/2022.01.02/-т БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сөүл хотод “Монгол Улсын гурван иргэнийг Солонгос иргэд шалтгаангүйгээр зодсон” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тус хэргийн видео бичлэгийг БНСУ-ын KBS телевиз цацжээ.

Бичлэгийн тайлбар мэдээнд “Нэгдүгээр сарын 2-ны 03:00 цагийн үед Сөүлийн Ганнам хотын гудамжинд хэсэг залуу зодолдсон хэрэг гарчээ. Зодоон 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд бүгд БНСУ-д оршин суудаг Монгол Улсын иргэд байсан аж. Зодоонд зургаан хүн оролцсон байна. Хэрэг гарах үеэр хажуугаар зөрж явсан иргэн дуудлага өгснөөр цагдаагийн алба хаагчид иржээ. Цагдаагийн ажилчдыг ирэх үед зарим иргэн зугтсан бөгөөд хэргийн газраас дөрвөн хүнийг баривчилсан байна. Тэд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогджээ. Урьдчилсан мэдүүлгээр залуус такси хүлээж зогсох зуураа маргалдан зодолдсон байна. Цагдаагийн алба хаагчид хэн нь хохирогч, хэн нь гэмт хэрэгтэн гэдгийг тогтооход хүндрэлтэй байна гэсэн мэдээллийг өгөв" гэжээ.

ҮЗЭХ: 

Цахим сүлжээнд түгсэн мэдээллийн дагуу БНСУ-дах Монголын ЭСЯ-ны консулын хэлтэс мэдэгдэл гаргасан. Тодруулбал, “Монгол Улсын гурван иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх ташаа мэдээллийг фэйсбүүк, цахим  орчинд түгээж байна.

Тус хэргийн талаар манай ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын найман иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгдсэн болно” гэсэн юм.