Увс, Хөвсгөлийн зарим сумд хүнсний эрхийн бичиг авдаг өрхгүй болжээ

Увс, Хөвсгөлийн зарим сумд хүнсний эрхийн бичиг авдаг өрхгүй болжээ

Увс аймгийн Тэс сум болон Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрууд зорилтот айл өрхүүдтэйгээ тулж ажиллаж, сургалт зохион байгуулж, ажлын байраар хангасны үндсэн дээр хүнсний талонгүй сум болсон талаар мэдээллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар “Хөдөлмөрч Галтчууд” аяны хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлж хүнсний эрхийн бичиг авдаг өрх болон иргэнгүй сум болсон байна. Үүнд, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байсан 12 өрхийн хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулан нэг иргэнийг байнгын ажлын байранд зуучлан, мал маллах хүсэл сонирхолтой цөөн тооны мал бүхий өрхүүдэд цаашид малаа өсгөх боломжийг бүрдүүлэхээр өвөлжөөний хашаа барих газрыг өмчлөх эрх олгожээ. Мөн зорилтот өрх, иргэний амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор бүлгийн төсөлд хоёр өрхийг хамруулж Хөвсгөл аймгийн анхны хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаггүй сум болсон гэжээ.