Хятадын Сиань хотод хөл хорио тогтоосноос иргэд нь хүнсний хомстолд орж, гар утас, таблетаа цагаан будаагаар “наймаалцаж” эхэлжээ

Хятадын Сиань хотод хөл хорио тогтоосноос иргэд нь хүнсний хомстолд орж, гар утас, таблетаа цагаан будаагаар “наймаалцаж” эхэлжээ

БНХАУ-ын Сиань хотод цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, иргэд нь хүнсний хомстолд оржээ. Улмаар хэрэгцээтэй байгаа бараагаа бие биетэйгээ солилцож эхэлсэн байна. “Weibo” сүлжээгээр цацагдсан бичлэгт хүмүүс тамхиа байцаагаар, аяга таваг угаагч шингэнээ алимаар, ариун цэврийн хэрэглэлийг нарийн ногоогоор сольж байгаа нь бичигджээ.  Үүгээр ч зогсохгүй ухаалаг утас, таблетаа будаагаар наймаалцахыг хүссэн хүн ч байсан аж.

Өнгөрсөн сарын 23-аас хойш тус хотод ойролцоогоор 13 сая хүн тусгаарлалтад орж, гэрээсээ гарч чадахгүй байгаа юм. Өдөр өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрч байгаа учраас иргэд гомдол гаргаж эхэлсэн байна.

Сиань хот Хятадын Ковидын дэгдэлтийн голомтод тооцогдож байгаа учраас эрх баригчид цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээнүүдийг авсаар байна. Гэвч энэ нь иргэдийн уур бухимдлыг багагүй төрүүлж, шүүмжлэл дагуулж байна.

Эх сурвалж: BBC