Хятадын эрх баригчид коронавирусийн гурван тохиолдол илэрсний дараа сая гаруй хүн амтай хотод ХАТУУ хөл хорио тогтоожээ

Хятадын эрх баригчид коронавирусийн гурван тохиолдол илэрсний дараа сая гаруй хүн амтай хотод ХАТУУ хөл хорио тогтоожээ

БНХАУ-ын Хэнань мужийн Южоу хотод өнгөрсөн Ням гараг/2021.01.02/-т коронавирусийн шинж тэмдэггүй хоёр тохиолдол батлагджээ. Улмаар 1.2 сая хүн амтай тус хотод хөл хорио тогтоож, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх зөвлөмж өгч эхэлсэн байна. Мөн томоохон дэлгүүр, үйлчилгээний газрууд, боловсролын байгууллагууд, нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Харин супермаркет, эмийн үйлдвэрлэл, эрчим хүчний салбар гэх мэт зайлшгүй шаардлагатай байгууллагуудад ажилладаг иргэд PCR шинжилгээнд хамрагдсаны дараа ажилдаа явах эрхтэй болох аж. Нэгхэн сарын дараа Өвлийн олимп эхлэх тул БНХАУ халдварын тоогоо хязгаарлахаар зорьж байна. Гэвч өчигдөр/2021.01.03/ гурван мужид нийт 108 тохиолдол батлагджээ.

Эх сурвалж: CNN