Цай Вэньруй: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Бээжин-2022" өвлийн олимпод оролцох болсонд таатай байна

Цай Вэньруй: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Бээжин-2022" өвлийн олимпод оролцох болсонд таатай байна

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх сард болох Бээжингийн өвлийн олимпын арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн билээ.

АНУ, Европын холбооны хэд хэдэн орон дипломат бойкот хийгээд байгаа энэ цаг үед Ерөнхий сайд олимпод оролцохоо мэдэгдсэнийг БНХАУ-ын хэвлэлүүд ихээхэн онцолж буй. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй өөрийн твиттер хуудастаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Бээжин-2022" өвлийн олимпод оролцох болсонд таатай байна” гэж жиргэсэн байна. Түүнчлэн тэрбээр “Бээжин 2022 өвлийн олимп эгэл даруу хийгээд яруу сайхан спортын их наадам байх болно. Хамт байгаарай” гэжээ.