Хойд Солонгос НҮБ-ын хоригийг үл тоож, оны анхны шинэ пуужингийн туршилтаа хийв

Хойд Солонгос НҮБ-ын хоригийг үл тоож, оны анхны шинэ пуужингийн туршилтаа хийв

Өнөөдөр өглөө /2022.01.05/ Хойд Солонгос улс зүүн эргийн тэнгист үл мэдэгдэх зэвсэг туршсан талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Энэ талаар БНСУ болон Японы талаас тус үл мэдэгдэх зэвсгийг баллистик пуужинтай төстэй байсан гэж таамаглаж байгаа бөгөөд батлагдаагүй байгаа юм. Энэ нь шинэ он гарснаас хойш Хойд Солонгосын анхны пуужингийн туршилтаа хийж байгаа үйлдэл бөгөөд НҮБ-ын зүгээс тус улсад өмнө нь баллистик болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг хатуу хориглож байсан ч ийнхүү зөрж, хийж байгаа нь ямар нэг шинэ зүйлд бэлдэж байж болзошгүй талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC