Энэ оны нэгдүгээр сарын 01-нд /2022.01.01/ Мадагаскараас ирсэн “Air Mauritius” онгоцны угаалгын өрөөний хогийн савнаас дөнгөж төрсөн нярай олджээ.
Нисэх буудлын ажилтнууд онгоцыг гаалийн хяналтад оруулахаар шалгаж байх үедээ нярайг олсон бөгөөд яаралтай улсын эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэсэн байна. Нярайг онгоцонд төрүүлээд хаясан байж болзошгүй байсан тул цагдаа нар хэрэг бүртгэл нээн шалгалт явуулж эхэлжээ. Улмаар нярайн ээж гэх 20 настай эмэгтэйг сэжигтнээр татсан байна. Гэвч тэрбээр үүнийг няцааж байгаа аж.
Эх болон хүүхдийн биеийн байдал сайн байгаа талаар эмч нар хэлжээ. Мөн тус 20 настай эмэгтэйг эмнэлгээс гарсны дараа байцааж, нярай хүүхдээ хаясан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж цагдаагийн газраас мэдээлэв.
Эх сурвалж: BBC