Францын Өмнөд хэсэгт коронавирусийн шинэ омог илэрсэн талаар тус улсын хэвлэлүүд өчигдрөөс/2021.01.04/ мэдээлж эхэлсэн. Шинэ мутацийг одоогоор "IHU" гэж нэрлээд байгаа бөгөөд "IHU Mediterranee Infection" хүрээлэнгийн тархвар судлаачид анх илрүүлсэн байна.
Өчигдрийн байдлаар "IHU" хувилбарын дор хаяж 12 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эхний тохиолдлыг Африкийн Камерун Улсад аялалаар явсан хүнтэй холбон тайлбарлаж байна.
"IHU Mediterranee Infection" хүрээлэнгийн судлаачдын мэдээлж буйгаар “IHU нь нийт 46 мутацитай, коронавирусийн анхны хувилбараас илүү халдварлах чадвартай, вакцинд тэсвэртэй байж” болзошгүй аж. Тодруулбал, коронавирусийн бусад хувилбарт байдаг илүү хурдан халдварлах чадвартай “N501Y” болон Гамма, Бета вариантад агуулагддаг вирусийг дархлаанаас зугтахад тусалдаг “E484K” мутаци илэрсэн нь санаа зовоох асуудал болоод байна. Гэхдээ цаашид нарийвчилсан судалгаа хийгдэх учир яаран дүгнэлт хийхгүй байхыг сануулжээ.
Мөн ДЭМБ одоогоор шинэ хувилбарыг “анхааралтай ажиглах” ангилалд оруулаагүй байна.
Эх сурвалж: NDTV