Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох тухай журам иргэдийн шүүмжлэлийг багагүй дагуулаад байна. Тодруулбал, сумын ИТХ-аас өнгөрсөн 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан журамд “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох болзол, шаардлагад:
- Энэхүү журам нь Цогтцэций сумын харьяалалтай, тус суманд ажиллаж амьдарч байгаа эхчүүдэд хамаарна.
- Тухайн эхийн төрүүлж өсгөсөн хүүхдүүд хамаарах ба бусдаас үрчилж авсан хүүхэд хамаарахгүй.
- Анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж өсгөсөн бөгөөд бага хүү нь нэг нас хүрсэн байх
- Охин төрүүлсэн бол дархан бэрд тооцохгүй гэжээ.
Иргэдийн зүгээс “Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүүхэд л бол хүүхэд. Хүнийг хүйсээр нь ялгадаг энэ хэрэггүй одон медалаа болих хэрэгтэй” гэсэн шүүмж хэлж байна.