Шувуун сүрэг халбаганы хэлбэр үүсгэжээ

Шувуун сүрэг халбаганы хэлбэр үүсгэжээ

Израилийн гэрэл зурагчин Альберт Кешет байгалийн маш сонин өвөрмөц төрхийг  камерын дурандаа буулгасан нь олон улсад ихээхэн анхаарал татаад байгаа билээ.

Тодруулбал, зурагчин Кешет өглөө эртлэн босож, Йорданы хөндийд зэрлэг байгаль болон ан амьтдын зургийг авахаар очих үедээ хөндийд шувуун сүргийн сонин хачирхалтай үзэгдлийн гэрч болсон байна. Нийт 5-6 цагийн турш зураг авах гэж оролдсоны эцэст хэдхэн секундийн дотор халбаганы хэлбэртэй болсныг дарж чадсан байна. Тус зургийг харсан Израилийн илбэчин Ури Геллер ихэд таашааж, музейдээ тавихыг санал болгосон байна.