ВИДЕО: 17 настай хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийсэн биологийн багшийг баривчилжээ

ВИДЕО: 17 настай хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийсэн биологийн багшийг баривчилжээ

АНУ-ын Нью-Йоркийн нэгэн сургуулийн багш өөрийн оюутандаа коронавирусийн эсрэг вакцин тарьж байгаад баривчлагдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Биологийн хичээл заадаг Руссо гэх 54 настай багш эмнэлгийн ямар нэг зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн эмчлэх эрхгүй мөн оюутны эцэг эхээс зөвшөөрөл ч аваагүй байж насанд хүрээгүй оюутанд ковидын эсрэг вакцин хийсэн хэрэг гарчээ. Иймд түүнийг баривчилж шалгаж байгаа аж. Тус хэрэг нь шинэ жилийн үдэш болсон бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр дөрвөн жилийн хорих ял авч болзошгүй юм байна.

Одоогоор 17 настай хүү өөрийн хүсэлтээр вакцин хийлгэх хүсэлтэй байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд биологийн багшийн хийсэн тариа нь ямар компани, брэндийн тариа байсан нь тодорхойгүй байна гэжээ. Тус улсад одоогоор 18-аас доош насныханд “Pfizer-BioNTech jab” вакцин л зөвшөөрөгдсөн байгаа юм.

ВИДЕО: