Жен Псаки: “Казахстаны үймээний ард АНУ байгаа” гэсэн “солиотой” гэмээр мэдэгдлийг ОХУ хийлээ

Жен Псаки: “Казахстаны үймээний ард АНУ байгаа” гэсэн “солиотой” гэмээр мэдэгдлийг ОХУ хийлээ

Казахстанд болж буй эсэргүүцлийн жагсаалын ард АНУ байх магадлалтай хэмээн ОХУ-ын төрийн албан тушаалтан мэдэгдсэн. Тэгвэл Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тус мэдэгдлийг үгүйсгэлээ.

Тэрбээр “Бид Казахстанд болж буй үйл явдлыг ажиглаж байна.  АНУ жагсагчдыг тайван байж, эсэргүүцлээ  хүчирхийлэлгүй илэрхийлэхийг, мөн эрх баригчдад тэвчээртэй, хүлээцтэй байхыг уриалж байна. ОХУ эмх замбараагүй байдлын ард АНУ байгаа гэж солиотой гэмээр мэдэгдэл хийлээ. Энэ  бол ОХУ-ын хуурамч мэдэгдлүүдийн нэг хэсэг” гэжээ.

Автомашины зориулалттай хийн үнэ хэд дахин нэмэгдсэнийг Казахстаны иргэд эсэргүүцэн, мягмар гараг/2021.01.04/-аас жагсаал зохион байгуулж эхэлсэн. Үүний үр дүнд тус улсын  Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Гэвч нөхцөл байдал сайжралгүй, жагсаал улам өргөжөөд байна. Тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр жагсаал болж буй хоёр хотод онц байдал зарлаад байсан бол өчигдөр орон даяар болгож өргөжүүлжээ.

Мөн Токаев ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн нь олон улсын анхаарлыг татаад байна.

Эх сурвалж: NYpost