Нигер улсын хотын дарга автомашинаар хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

 Нигер улсын хотын дарга автомашинаар хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

Нигерийн хотын дарга автомашиндаа 200 кг кокаин тээвэрлэж яваад баригджээ.

Тодруулбал, Энэ нэгдүгээр сарын 02-ны өдөр Нигерийн цагдаа нар тус хотын дарга болон түүний жолоочийг автомашиндаа 200 кг (440 фунт) кокаин авч явж байгааг элсэн цөлд байхад нь баривчилсан байна. Албаныхан мэдээлж буйгаар энэ нь Баруун Африкийн улсуудад хураагдсан хамгийн их хэмжээний кокаин гэж мэдэгджээ. Одоогоор тус их хэмжээний кокаиныг Нигерээр дамжин Ливи рүү зөөвөрлөж байсан гэж үзэж байгаа бөгөөд хотын дарга болон түүний жолоочийг байцаахаар Нигерийн нийслэл Ниамейд аваачсан байна.

Эх сурвалж: BBC