Хүннү Эйр: Үдээс хойш гэхэд Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн болох төлөвтэй байна

Хүннү Эйр: Үдээс хойш гэхэд Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн болох төлөвтэй байна

“Хүннү Эйр” компани Бишкек чиглэлийн нислэгийг цуцлахгүйгээр 24 цагаар хойшлуулах болсон талаар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тодруулбал, тус компаниас гаргасан мэдэгдэлд “Казахстан улсад нөхцөл байдал тогтворжиж эхэлсэн тухай мэдээлэл ирлээ. Өнөөдөр үдээс хойш гэхэд Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн болох төлөвтэй байгаа тул 01 сарын 06-ны Бишкек чиглэлийн нислэгийг цуцлахгүйгээр одоогийн байдлаар 24 цагаар хойшлуулахаар шийдвэр гаргалаа” гэжээ.