Казахстан Улс руу ОХУ энхийг сахиулагчдаа илгээхээ мэдэгдлээ

Казахстан Улс руу ОХУ энхийг сахиулагчдаа илгээхээ мэдэгдлээ

Автомашины зориулалттай хийн үнэ хэд дахин нэмэгдсэнийг Казахстаны иргэд эсэргүүцэн, мягмар гараг/2021.01.04/-аас жагсаал зохион байгуулж эхэлснээр тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байгаа. Тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр жагсаал болж буй хоёр хотод онц байдал зарлан ОХУ-аас тусламж хүссэн юм.

Тэгвэл ОХУ энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээж жагсаалын дараах нөхцөл байдлыг намжаахад тусална хэмээн Арменийн Ерөнхий сайд мэдэгдлээ. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян “Орос, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан, Тажикистан улсуудыг багтаасан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) үндэсний хэмжээнд заналхийлж буй аюулыг харгалзан "энхийг сахиулах хүчин"-ийг "хязгаарлагдмал" хугацаагаар илгээх шийдвэр гаргалаа” гэжээ.

“Netblocks” олон улсын сүлжээнээс Казахстанд өнөөдрөөс эхлэн орон даяар интернет сүлжээ тасалдсан талаар мэдээлэв. Нөхцөл байдал хурцдаж эхэлсэн тул тус улсын Ерөнхийлөгч Токаев  “Нийгэм, эдийн засгийн байдлыг тогтворжуулахад чиглэсэн олон арга хэмжээ авч, шатахууны үнийг 180 хоногийн хугацаанд төрөөс зохицуулах, мөн хугацаанд хүн амын хэрэглээний тарифыг нэмэгдүүлэхийг түдгэлзүүлнэ” гэсэн амлалт өгөөд байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

33 минутын өмнө