Япон улс гадаадын иргэдийг тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрэхийг хориглолоо

Япон улс гадаадын иргэдийг тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрэхийг хориглолоо

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргалаа.

“Виз мэдүүлэгчдийн анхааралд: Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлаж байгаа болно.  Одоогийн байдлаар зөвхөн Япон Улсын иргэний гэр бүл зэрэг(日本人の配偶者等)болон Байнгын оршин суугчийн гэр бүл зэрэг (永住者の配偶者等)  статус бүхий оршин суух зөвшөөрөл бүхий иргэд болон нэн хүндэтгэн үзэх шалтгаантай онцгой тохиолдолд (гэр бүлийн гишүүн нас барсан зэрэг) хил нэвтрэх боломжтой бөгөөд бусад төрлийн визний мэдүүлгийг хүлээж авахгүй байгаа болно. Уг арга хэмжээ тодорхойгүй хугацаанд үргэлжлэн хэрэгжинэ. Визийн мэдүүлгийг хүлээн авч эхлэх тохиолдолд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдэгдэх болно”.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам