64 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

64 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сараас коронавирусийн Омикрон  хувилбар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэмми шагнал гардуулах ёслолын тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 

Тодруулбал, энэ нэгдүгээр сарын 31-ны өдөр /2022.01.31/ АНУ-ын Лос Анжелес хотын Crypto.com цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар товлогдоод байсан тус ёслолыг АНУ-ын дуу бичлэгийн академи хойшлогдсон тухай албан ёсны вебсайтаараа дамжуулан мэдээлсэн байна. Одоогоор Грэмми шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорсон бөгөөд реппер Jay Z энэ жил нийт 83 удаа нэр дэвшсэнээр Грэммигийн түүхэн дэх хамгийн их нэр дэвшсэн уран бүтээлчээр тодроод байгаа юм.