БНСУ-д Монгол залуусын биед халдсан этгээдийг баривчилжээ

БНСУ-д Монгол залуусын биед халдсан этгээдийг баривчилжээ

Энэ сарын 02-ны өдөр БНСУ-ын Синнонхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын гурван иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан. Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулахад “Монгол залуус хоорондоо маргалдан уг хэрэг гарсан” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Тэгвэл Монгол залуусыг зодсон этгээдийг цагдан хорьсон талаар Сөүл хотын цагдаагийн газар мөн мэдээлсэн байна.  

“Кoreaherald” сайтын гарсан мэдээлэлд энэ талаар “Сөүлийн Ганнам хотын Синнонхён вокзалын ойролцоо нэгдүгээр сарын 02-ны 03:20 цагийн үед орчимд Монгол иргэдийн биед халдсан хэргийн сэжигтнийг шалгаж байна. Цагдаа нар халдлагад өөр хүмүүс ч оролцсон гэж үзэж байгаа бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байна” гэжээ. 

Эх сурвалж: Koreaherald