Монгол Улс цар тахлын дараах хямралаас сэргэж буй индексээрээ дэлхийд 10-т жагсаж байна

Монгол Улс цар тахлын дараах хямралаас сэргэж буй индексээрээ дэлхийд 10-т жагсаж байна

Өнөөдөр /2022.01.07/ ЭМЯ-наас коронавирусийн омикрон хувилбартай холбоотой цаг үеийн мэдээлэл өгсөн. Түүгээр манай улс дэлхийн бусад улс орнуудыг бодвол харьцангуй гайгүй үзүүлэлттэй явж байгаа талаар онцлоод байсан юм.

Тэгвэл дэлхийн тэргүүлэх хэвлэл болох “Nikkei”-д 2021 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар улсуудын цар тахлын дараах хямралаас сэргэж буй индексийг гаргасан байна. Тус индекст 120 орчим улс багтсан бөгөөд коронавирусийн нөхцөл байдлаас үүдэж цар тахлын менежмент, дархлаажуулалт, нийгмийн хөдөлгөөн зэргийг харгалзаж үзэж жагсаасан байна. Энэ нь тухайн улсдаа халдварын тохиолдол, вакцины хамрагдалт, хорио цээрийн дэглэм гэх мэт арга хэмжээ үр дүнтэй явагдаж байгаа талаар аж. Цар тахлаас сэргэж буй индексээр Бахрайн, Чили, Тайвань, Арабын нэгдсэн Эмират улс, БНХАУ эхний тавд бичигдсэн бол Монгол Улс 10 дугаарт эрэмбэлэгджээ.

Эх сурвалжийн ЭНД дарж үзнэ үү.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө