Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 08. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 06. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. 

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эдлэлийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө