АНУ: Казахстаны эрх баригчид ОХУ-аас цэргийн тусламж хүсэлгүй өөрсдөө асуудлыг шийдэж чадах байсан

АНУ: Казахстаны эрх баригчид ОХУ-аас цэргийн тусламж хүсэлгүй өөрсдөө асуудлыг шийдэж чадах байсан

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен үймээн самууныг зохицуулахын тулд ОХУ-аас цэргийн тусламж хүссэн Казахстаны шийдвэрийг гайхаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр сэтгүүлчдэд “Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван бүгд найрамдах улс, ОХУ-аас бүрдсэн Евроазийн цэргийн эвсэл Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) 2500 гаруй цэрэг Казахстанд орж ирээд байна. Гэхдээ Казахстаны засгийн газар эсэргүүцлийн жагсаалыг өөрсдөө зохицуулж чадна гэж АНУ үзэж байна. Оросууд танай гэрт нэг удаа орчихвол тэднийг буцааж гаргах нь заримдаа хэцүү байдаг. Казахстаны эрх баригчид болон засгийн газар жагсагчдын эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ жагсаал цуглааныг зохих ёсоор шийдвэрлэх чадвартай байсан. Чухам яагаад гаднын тусламж хэрэгтэй болсон нь тодорхойгүй байна. Бид энэ талаар илүү ихийг мэдэхийг хичээж байна” гэжээ.

ОХУ-ын шүхэрчдийн анги аль хэдийн тус улсад ирсэн бөгөөд өчигдөр/2022.01.07/ нисэх онгоцны буудлыг эсэргүүцэгчдээс эргүүлэн авчээ. Энэ хооронд Казахстаны цэргүүд Алматы хотод хяналтаа эргүүлэн тогтоохын тулд жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ авсан байна.

Мөргөлдөөний улмаас одоогийн байдлаар 26 жагсагч, хамгаалалтын 18 ажилтан амь үрэгдсэн гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгдсэн бөгөөд ерөнхийлөгч Токаев эмх замбараагүй байдалд гадаадын "террористууд" гэж нэрлэсэн хүмүүсийг буруутгаад байгаа юм.

Эх сурвалж: CNN