Шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа зугтаасан 10 иргэнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

Шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа зугтаасан 10 иргэнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн пүрэв гараг/2022.01.06/-т Италиас Энэтхэг рүү олон улсын захиалгат нислэгээр ирсэн 125 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Гэвч шинжилгээний хариу эерэг гарсан 10 гаруй зорчигч Амритсар хотын нисэх онгоцны буудлаас зугтаажээ. Цагдаа нар тэднийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд баривчилсны дараа шаардлагатай арга хэмжээг авч эмнэлгийн байгууллагад хүргэх аж.

Нийт 160 зорчигч уг нислэгээр ирж Энэтхэгийн цар тахлын үеийн хил нэвтрэх журмын дагуу коронавирусийн шинжилгээ өгсөн байна. Тэдний 19 нь таваас доош насны хүүхэд байсан тул шинжилгээнээс чөлөөлөгджээ.

Халдварлах чадвар өндөр Омикрон хувилбарын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс хилийн шалган нэвтрүүлэх журмаа чангатгаад байгаа юм. Өчигдөр Энэтхэгт коронавирусийн 117 мянган шинэ тохиолдол батлагдсан байна. Энэ нь сүүлийн долоон сард бүртгэгдсэн халдварын хамгийн өндөр үзүүлэлт аж. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс үзэхэд цар тахал гарснаас хойш Энэтхэгт 480,000 гаруй хүн Ковид-19-ийн улмаас нас баржээ.

Эх сурвалж: CNN