ВИДЕО: Өөрсдийгөө "Казахстаны чөлөөлөх фронт" гэж нэрлэсэн этгээдүүдийн бичлэг "зохиомол, жүжиг" байж болзошгүй гэв

ВИДЕО: Өөрсдийгөө "Казахстаны чөлөөлөх фронт" гэж нэрлэсэн этгээдүүдийн бичлэг "зохиомол, жүжиг" байж болзошгүй гэв

Цахим сүлжээ болон гадаадын зарим хэвлэлээр өөрсдийгөө "Казахстаны чөлөөлөх фронт" гэж нэрлэсэн бүлэглэлийнхэн ОХУ-ын илгээсэн энхийг сахиулах хүчний цэргүүд болон Казахстаны аюулгүй байдлын хүчний эсрэг тэмцэнэ гэсэн амлалт өгч буй бичлэг цацагдаад байна.

Бичлэг хийсэн этгээдүүд нүүрээ нуусан байсан бөгөөд Орос хэлээр ярьж байгаа юм. Гэвч гадаадын цөөнгүй иргэн уг бичлэгийг Казахстанчуудын тэмцлийг террорист үйл ажиллагаа болгож харагдуулах гэсэн “зохиомол жүжиг” гэж нэрийдэж байна.  Иргэдийн зүгээс бичлэгт гарч буй хүмүүс Казах аялгагүй байгаа нь сэжиг төрүүлж байна гэжээ. Мөн зарим иргэн уг бичлэгийг Оросууд зориудаар хийсэн байж болзошгүй үзэж байна.