Пакистанд их хэмжээний цас орсны улмаас 21 иргэн автомашиндаа осгож нас баржээ

Пакистанд их хэмжээний цас орсны улмаас 21 иргэн автомашиндаа осгож нас баржээ

Пакистаны хойд хэсэгт их хэмжээний цас орсны улмаас 19-р зууны үеийн түүхэн дурсгалт газар болох Мурре хотыг харахаар явж байсан 1000 гаруй жуулчин цасанд боогджээ. Улмаар 6 хүн автомашинаасаа гарч чадахгүй байсаар осгож амиа алдсан бол 15 хүн угаартаж нас барсан байна. Онцгой байдлын албаны мэдээлснээр 21 хүн нас барсны 10 нь хүүхэд байжээ. Мөн амиа алдагсдын дунд цагдаагийн албан хаагч эхнэртэйгээ байсан аж. 

Одоогоор цэргийнхэн замуудыг чөлөөлж, гацсан хүмүүсийг аврахаар оролдож байна. Сүүлийн өдрүүдэд Мурре хотыг зорих жуулчдын тоо эрс ихэссэн. Гэвч өчигдрөөс их хэмжээний цас орж тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж эхэлсэн тул тус газрыг гамшгийн бүс нутаг гэж зарласан байна. 

Гэхдээ Мурре хот руу явах зам ч бус орон нутгийн замууд ч цасанд дарагдаж, хий, усны хомстол үүсээд байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө