Зургаан сартай хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг аварчээ

Зургаан сартай хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 2-6 дугаар байр зургаан сартай “нялх хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалга онгойлгоход тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлага өчигдөр/2022.01.09/ 11:57 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан хаалгыг онгойлгож, зургаан сартай нярайг аав болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд нарт хүлээлгэн өгсөн байна.