ХЯТАДЫН ХЭВЛЭЛД: Омикрон илэрсэн нь Монголд цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж буйг харуулж байна

ХЯТАДЫН ХЭВЛЭЛД: Омикрон илэрсэн нь Монголд цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж буйг харуулж байна

Өнгөрсөн Баасан гараг/2022.01.06/-т гадаадаас ирсэн 12 иргэний сорьцод коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Мөн өчигдөр/2022.01.09/ салбарын сайд мэдээлэл хийж дотоодод Омикроны таван тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн билээ. 

Тэгвэл энэ талаар БНХАУ-ын “CGTN”, “Glonal Times” тэргүүтэй хэвлэлүүд мөн мэдээлж эхэллээ. Тухайлбал, БНХАУ-ын төрийн хэвлэл болох “CGTN” сайт “Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ням гарагт тус улсад COVID-19-ийн Oмикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг баталлаа.

Шинэ жилийн баяр тохиосонтой холбоотой сүүлийн өдрүүдэд тус улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1 мянгад хүрээд байна. Баасан гарагт гаднаас импортлогдож орж ирсэн 12 тохиолдол батлагдсан.

Омикрон хувилбарын тохиолдол батлагдсан нь тус улсад цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж байгааг харуулж байна. Тиймээс олон нийтийг тайван байж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй холбогдох удирдамжуудыг дагаж мөрдөхийг эрх баригчид уриалав. Эрүүл мэндийн сайдын мэдээлж буйгаар коронавирусийн дөрөв дэх давлагаа нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгаа аж.

3.4 сая хүн амтай тус улсад одоогийн байдлаар коронавирусийн 395,800 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1,999 хүн нас баржээ. Одоогийн байдлаар нийт хүн амын 66.5 хувь нь COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн бол 18-аас дээш насны 936,000 гаруй хүн гурав дахь тунг хийлгээд байна" гэжээ. 

Эх сурвалж: CGTN




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө