Украиныг УАЦЭ-д нэгтгэхгүй байх хоёр их гүрний уулзалт эхэлжээ

Украиныг УАЦЭ-д нэгтгэхгүй байх хоёр их гүрний уулзалт эхэлжээ

Өчигдөр/2022.01.09/ АНУ-ын Женев хотноо ОХУ-ын аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт хэлэлцээрийн эхний шат эхэлжээ.

Тус хэлэлцээрээр ОХУ-ын тавьж буй гол санал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг, тэр дундаа Украиныг УАЦЭ-д нэгтгэхгүй байх явдал аж. Энэ нь Украины хувь заяаг хоёр их гүрэн шийдэх бүхий томоохон уулзалт гэсэн байна.

Эхний уулзалтаар буюу өчигдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Сергей Рябков уулзалтын талаар мэдэгдэхдээ “Уулзалтад хоёр тал маш хариуцлагатай хандаж, байр сууриа хатуу хамгаалж зогссон. Үр дүнд хүрэхэд хүндхэн байдалтай байсан хэдий ч маш ажил хэрэгч уулзалт болж өндөрлөлөө” гэжээ. Иймд өнөөдрийн уулзалтад найдлага тавина гэдгээ илэрхийлсэн байна.