Аун Сан Су Чид Мьянмарын шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ

Аун Сан Су Чид Мьянмарын шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ

Мьянмарын төрийн зөвлөхийн хувиар тус улсын иргэний засгийн газрыг удирдаж байсан Аун Сан Су Чид тус улсын шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон тухай "Agence France-Presse" (AFP) агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Аун Сан Су Чи хэдэн арван жил хоригдох ял авч магадгүй байгаа хэргийн шүүх хурлын хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна.

Аун Сан Су Чид коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудыг зөрчсөн, нийгмийн эмх замбараагүй байдалд турхирсан мэдээлэл тараасан хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ. Өмнө нь түүнийг мөн байгалийн гамшгийн уршгийг арилгах хуулийг зөрчсөн, мөн авлига авсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Өдгөө 76 настай  Аун Сан Су Чи нийтдээ 100 жилийн хорих ял авч магадгүй байна. Тэрбээр өөрийг нь буруутгасан бүх хэргийг няцаажээ.