Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын Д гэх иргэн нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тус алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Харин яг ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаар албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байгаа аж.