Өнөөдөр Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) хоёр хоногийн дараа цэргээ татаж эхэлнэ гэж мэдэгдлээ.
Токаев өнөөдөр төрийн мэдлийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ “ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний үндсэн үүрэг амжилттай дууслаа. Хоёр хоногийн дараа ХАБГБ-ын энхийг сахиулах нэгдсэн цэргийн ангиудыг үе шаттайгаар татан буулгах ажил эхэлнэ. Цэргийн бүрэлдэхүүнийг гаргах ажиллагаа 10 хоногоос илүүгүй үргэлжилнэ" гэсэн байна.
Мөн тэрбээр шинэ засгийн газрын албан тушаалтнуудын нэрийг зарлажээ. Тус улсын шинэ Ерөнхий сайдаар өмнөх Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Алихан Смайловыг томилогдсон байна. Казахстаны доод танхим нэн даруй санал хураалт явуулж, санал нэгтэй дэмжсэнээр түүний нэрийг баталжээ.
The protests unfolding in #Kazakhstan, which have turned violent, are a direct consequence of the authorities’ widespread repression of basic human rights. Here's what you need to know. pic.twitter.com/7444p7n9GJ
— Amnesty International (@amnesty) January 6, 2022
Өчигдөр/2022.01.10/ болсон ХАБГБ-ын гишүүн орнуудын удирдагчдын виртуал уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “цаашид шаардлагагүй” гэж үзэх хүртэл бид цэргийн хүчээ Казахстанд байлгах болно” гэж мэдэгдээд байь. Өнгөрсөн долоо хоногт ОХУ 2500 гаруй энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээсэн. Мөн Бямба гарагт Киргиз 150 гаруй цэргийг байлдааны техникийн хамт тус улс руу явуулаад байсан юм.